• 2026-04-20 | Mon

ЮУЦАЙ

Өдөр бүр шинэ ургац
 
Дэлхийн хамгийн эрүүл хүнсний жагсаалтад "Тост байцаа" дээгүүр бичигддэг нь санаандгүй хэрэг биш ээ. Англиар "Bok choy", хятадаар "юу-цай", монголоор "тост байцаа" гэгдэх энэхүү ургамал нь ази хоолны нэг гол орц бөгөөд солонгос, хятад хоолыг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Учир нь түүнд агуулагдах амин дэмүүд хүний биед нэн сайн ба кальци нөхөх, яс бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Бид та бүхэнд усан орчинд ургуулсан тост байцайг өвлийн улиралд хөлдөөж хэрэглэхийг санал болгож байна. Түүнд агуулагдах антиоксидант чанар нь ирж буй хүйтний улиралд таны эрүүл мэнд болон гоо сайханд эерэгээр нөлөөлж, хоол хүнсэнд тань амт шим нэмэх болно. * Тост байцаа нь цусны бүлэгнэлтэд оролцож, кальцийн шимэгдэлтийг дэмжиж, ясны эрдэсжилтийг хэвийн байлгах замаар яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд тусална. 100 гр тост байцаанд 202 мг кали, 40 мг кальци, 11 мг магни бий. * Үрэвсэл намдаах, хорт хавдраас сэргийлэх үйлчлэл бүхий биеологийн идэвхт бодисуудаар баялаг. Үүнд фолийн хүчил болон А, С, К, В6 амин дэм, кальц, кали, магни, манган, төмөр орно. Хүний эрч хүчтэй байхад хамгийн хэрэгтэй амин дэмүүд нэг дор байна гэсэн үг. * Мэдээж ийм их хэмжээний амин дэм нь дархлаа дэмжих бөгөөд бонусанд нь нүдний хараа сайжруулах, шүд болон ясны хэвийн өсөлт хөгжилтөд эерэг нөлөө үзүүлдэг. Товчхондоо бол тост байцаа хэрэглэсэн хүний - Яс бэхжинэ - Ой тогтоолт нэмэгдэнэ - Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрана - Цусны даралт, сахар тогтвортой байна - Хорт хавдараас хамгаалах нэмэлт хүчтэй болно. Үүнийг хадгалахдаа: - Битүүмжлэгчтэй хүсний уутанд хөргөгчинд 7 хоног хүртэл хадгална. - Хатааж, нунтаглаад 12 сар хүртэл хэрэглэнэ. - Хөлдөөгөөд 10-12 сарын хугацаанд амин дэмийг нь шинээр нь хэрэглэх боломжтой.

about image.jpg


   
  

Top